БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХ, ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

“Мэдээллийн аюулгүй байдал” сэдвээр сургалт зохион байгууллаа

Шүүхийн тамгын газрын сургалтын төлөвлөгөөний дагуу 2024.05.13-нд Удирдлагын академийн багш, доктор, дэд профессор Б.Ганцэцэгийг урьж, шүүхийн захиргааны ажилтнуудад “Мэдээллийн аюулгүй байдал” сэдвээр сургалт зохион байгууллаа.

 

 

Сургалтаар Кибер аюулгүй байдал, Мэдээллийн аюулгүй байдал талаар ерөнхий ойлголт өгч, холбогдох хууль, журам, цахим халдлагын төрлүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, хэрхэн цахим орчинд мэдээллийн аюулгүй байдлаа хангах аргын талаар зөвлөгөө өглөө.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

7000-9104

i_bayanzurkh@shuukh.mn