БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН

ТАМГЫН ГАЗАР

Шүүгчдийн танилцуулга

Нэг. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотыг дөрвөн районд бүсчлэн хувааж, засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчилсний дагуу мөн оны 6 дугаар сарын 26-ны өдөр хуралдсан Найрамдлын районы Ардын Депутатуудын хурлын анхдугаар хуралдаанаар Найрамдлын районы Ардын шүүхийг үүсгэн байгуулжээ.

Шүүхийн анхны даргаар Д.Алтангэрэл, шүүгчээр Г.Цэдэндамба, ардын төлөөлөгчөөр Д.Цэвээнравдан, нарийн бичгийн дарга Ж.Дашдаваа, бичээч Д.Ишбалжир, зарлага Д.Цэвэлмаа, тогтоол гүйцэтгэгч Н.Будхүү нар ажиллаж байв.

Найрамдлын районы шүүхийн даргаар:

           Д.Алтангэрэл- /1965-1969 он/

           Л.Сүрэнхорлоо -/1969-1972 он/

           Д.Минжүүр – /1972-1973 он/

           Д.Дашдорж – /1973-1984 он/

           Ц.Сайнбаяр – /1984-1989 он/

           С.Ичинхорлоо – /1984-1989 он/ нар тус тус ажиллаж байсан.

Хоёр. 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр баталсан “Шүүх байгуулах тухай хууль”-/Шинэчилсэн найруулга/-аар “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх”-ийг байгуулав. Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхүүд нэгдэж улмаар иргэний хэргийн дагнасан шүүх болсон юм.

Мөн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр баталсан “Шүүх байгуулах тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг мөн оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн учир энэ өдрөөс эхлэн “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх” гэсэн нэршилтэй болж үйл ажиллагаагаа  явуулж эхлэв.

Дээрх хугацаанд буюу Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Монгол Улсын Гавьяат хуульч Б.Баатар ажиллаж байсан болно.

Гурав. 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталсан “Шүүх байгуулах тухай хууль”- /Шинэчилсэн найруулга/ 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж буйтай холбогдуулан “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх” байгуулагдан одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа ба тус шүүхийн Ерөнхий шүүгчээр И.Амартөгс томилогдон  ажилласан байна.

“Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/”, МУ-ын Ерөнхийлөгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 189 дүгээр зарлигийн үндсэн дээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх нь Ерөнхий шүүгч, 31 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдан ажиллаж байна.

Дөрөв. Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-т … “тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийг шүүгчид дотроосоо сонгох” гэж заасны дагуу тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 00001 дүгээр тогтоолоор тухайн шүүхийн шүүгч И.Амартөгсийг олонхын саналын дагуу Ерөнхий шүүгчээр сонгон баталлаа.

    Одоо тус шүүхэд ерөнхий шүүгч И.Амартөгс, шүүгч О.Аззаяа, Ц.Амармэнд, Ж.Байгалмаа, Д.Батхуяг, Д.Батцэцэг, З.Баярмаа, Б.Билгүүн, Г.Бямбажаргал, Д.Ганболд, Н.Гантуяа, Ч.Даваасүрэн, Х.Дашдэчмаа, Л.Золзаяа, Т.Золзаяа, Б.Мөнхбаяр, А.Мөнхзул, Н.Нарангэрэл, О.Одгэрэл, Н.Оюунтуяа, Н.Сарангүн, Б.Ундраа, С.Хишигбат, Б.Цолмонгэрэл, А.Цэлмэг, О.Цэнд-Аюуш, Д.Цэрэндолгор, Ц.Цэрэндулам, Л.Энхжаргал, Т.Энхжаргал, Т.Энхтуяа Д.Янжиндулам нар ажиллаж байна.

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, бага тойруу, Сүхбаатарын гудамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байр, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр

51-261915, 70009104

Авлигатай тэмцэх газарт гомдол
мэдээлэл гаргах (976)110 төлбөргүй

i_bsch_tg@shuukh.mn