Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас “Иргэдийн төлөөлөгчийн оролцоо”, “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал” сэдвийн хүрээнд хороодын засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч, шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон иргэдийн төлөөлөгч зэрэг 100 гаруй иргэд, дүүргийн ажилтнуудыг хамруулж, хууль сурталчилж ажиллав. Дээрх сургалтыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд 2 ээлжээр зохион байгууллаа.