Өнөөдөр /2024.01.17/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо. Тус шүүхээс төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалтад тэнцэж, зохих шаардлагыг хангасан Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул, Ж.Жанбота нар тангаргаа өргөж, төрийн жинхэнэ албан хаагч боллоо.