Сургалтын төлөвлөгөөний дагуу өчигдөр буюу /2024.06.13/-ны өдөр ШЕЗ-ийн сэтгэл зүйч Т.Энхгэрэл ээлжит сургалтаа бүлгийн ярилцлагын хэлбэрээр явууллаа.
Албан хаагчид дөрвөн багт хуваагдан багийн ахлагчийг сонгож, бэлтгэсэн асуултыг багийн гишүүдээс асуун бие биенийхээ сэтгэл хөдлөл, мэдрэмжийг хуваалцан ярилцаж бие биенээ илүү таньж мэдсэн үр дүнтэй, үнэ цэнэтэй сургалт боллоо.