2024.09.19-ний өдөр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл “Шүүх хуралдааны танхимыг бэлтгэх” сэдвээр сургалт хийлээ.
Уг сургалт нь шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт шүүх хуралдааны бэлтгэлийг бүрэн хангах, шүүхийн танхим болон төхөөрөмжүүдийг зүй ёсны дагуу нягтлан шалгаж, бэлтгэх ажлыг хэвшүүлэх зорилготой бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар бие биенээсээ суралцаж, туршлага солилцсон үр дүнтэй сургалт боллоо.