БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХ, ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх

41.1.Шүүхэд гаргасан дараахь нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө:

41.1.1.тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл;

41.1.2.патент, зохиогчийн эрхтэй холбогдсон нэхэмжлэл;

41.1.3.төсвийн байгууллагын нэхэмжлэл;

41.1.4.төсөвт төлөх албан татвар, хураамж, төлбөр, торгууль, хүү, алдангийг төлүүлэх талаар гаргасан нэхэмжлэл;

41.1.5.гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл;

41.1.6.шүүхийн зардал төлөх хөрөнгөгүйн улмаас шүүхийн шийдвэр, магадлалаар шүүхийн зардал төлөхөөс чөлөөлөгдсөн иргэний нэхэмжлэл;

41.1.7.гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл;

41.1.8.цэргийн алба хаагчаас цэргийн үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гаргасан өргөдөл, нэхэмжлэл;

41.1.9.хууль бусаар ял шийтгэсэн, эрүүгийн хариуцлагад татсан, таслан шийтгэх арга хэмжээ болгож цагдан хорьсон, баривчилсан, түр саатуулах арга хэмжээ авсны улмаас учирсан хохирлыг төлүүлэхээр гаргасан нэхэмжлэл;

41.1.10.хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авсан тохиолдолд нөхөн олговор, үнийг төлүүлэхтэй холбогдон гаргасан нэхэмжлэл;

41.1.11.Хүний эрхийн Үндэсний Комиссоос гаргасан нэхэмжлэл;

41.1.12.төлбөрийн чадваргүй болсон банкинд томилогдсон банкны бүрэн эрхт төлөөлөгч, банкны эрх хүлээн авагчаас гаргасан нэхэмжлэл.

41.1.13.захиргааны хэргийн шүүхэд хандаж нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээдийн гаргасан нэхэмжлэл.

41.1.14.прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл.

41.1.15.Монголбанкнаас гаргасан нэхэмжлэл./

41.1.16.Монгол Улсын Хөгжлийн банкнаас гаргасан нэхэмжлэл.

41.2.Шүүх хуульд заасны дагуу өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулж, түүнийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх буюу хураамжийн хэмжээг ихэсгэх, багасгах, буцаан олгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-59 дүгээр зүйлд заасныг үндэслэл болгоно.

41.3.Дараахь нөхцөлд гадаадын иргэнд олгох визийн хураамжийг чөлөөлөх буюу хөнгөлнө:

41.3.1. 5-10 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчны визийн хураамжийн хэмжээг 25 хувиар хөнгөлөх;

41.3.2. 10-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчны визийн хураамжийн хэмжээг 50 хувиар хөнгөлөх;

41.3.3.харилцан адил байх зарчим баримтлан дипломат ангиллын виз олгох болон гадаад улсын төрийн өндөр хэмжээний айлчлалын албан ёсны бүрэлдэхүүнд орж байгаа хүнд олгох визийн хураамжийг чөлөөлөх;

41.3.4.гадаад орны төр, засгийн албан тушаалтанд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төлөөний нотоор виз олгох хүсэлт тавьсан тохиолдолд визийн хураамжаас чөлөөлөх;

41.3.5.Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу визийн хураамжаас чөлөөлөхөөр тохиролцсон бол хэлэлцээрийн дагуу гадаадын иргэнийг визийн хураамжаас чөлөөлөх;

41.3.6.Монгол Улсын иргэний гадаад улсын харьяатаар төрсөн 16 хүртэлх насны хүүхдийг визийн хураамжаас чөлөөлөх;

41.3.7.гадаад улсаас Монгол Улсад суугаа болон Монгол Улсаас гадаад улсад суугаа өргөмжит консул, түүний гэр бүлийн гишүүнийг визийн хураамжаас чөлөөлөх;

41.3.8.Монгол Улсын харьяатаас гарч гадаад улсын харъяат болсон гадаадын иргэнийг визийн хураамжаас чөлөөлөх.

41.4.Дараахь үйлчилгээг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө:

41.4.1.давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр үрэгдсэн, гэмтсэн баримт бичгийг дахин олгох, магадлагаа, лавлагаа гаргах;

41.4.2.улсын болон бусдын эрх ашгийг хамгаалах, иргэний үүргээ биелүүлэх, хууль ёс сахиулах, бусдын амь насыг аврах үйл ажиллагааны улмаас амь үрэгдсэн иргэний хөрөнгийн талаар өвлөгчид гэрчилгээ олгох;

41.4.3.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрчлөлттэй холбогдсон иргэний бүртгэлийн баримт бичигт тэмдэглэл хийх;

41.4.4.өвлүүлэгчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилсэн хүүхэд, эцэг, эхэд эд хөрөнгө болон хадгаламжийн дансанд байгаа мөнгийг өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгох;

41.4.5.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4.1.1-д заасны дагуу иргэн гэр бүлийнхээ хэрэгцээний зориулалтаар өмчлөн авсан газрын өмчлөх эрхийг бүртгүүлэх;

41.4.6.төрийн байгууллагад хэрэглэгдэж байгаа холбоонд зориулан радио долгионы зөвшөөрөл олгох;

41.4.7./Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

41.4.8.батлан хамгаалах хэрэгцээний газрын зөвшөөрөл олгох;

41.4.9.биеийн давхцахгүй өгөгдлийг /гар, хурууны хээ/ бүртгэх;

41.4.10.Монгол Улсад Засгийн газар хоорондын гэрээгээр суралцах, ажил, албан тушаал эрхлэх, гадаадын төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газар, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн удирдах бүрэлдэхүүнд ажиллах болон түүнтэй адилтгах албан тушаал эрхлэхээр 90 хоногоос дээш хугацаагаар оршин суух гадаадын иргэний албан хэргээр удаан хугацаагаар оршин суугчийн бүртгэлийн хураамж;

41.4.11.гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, хэвлэл, мэдээллийн төлөөлөгчийн газар ажиллаж байгаа гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүнийг Монгол Улсад ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэхэд хураах тэмдэгтийн хураамж;

41.4.12.мэргэжлийн болон шинжлэх ухааны байгууллагын гаргасан дүгнэлтийг үндэслэн амьтныг сэргээн нутагшуулах үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл олгох.

41.4.13.ойжуулалт, ойг нөхөн сэргээх, мод үржүүлэх чиглэлээр ойн мэргэжлийн байгууллагын эрх олгох;

41.4.14.төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд байгаль орчны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх;

41.4.16.татварын албанаас татварын өр хураах зорилгоор төрийн байгууллагаас гаргуулж байгаа лавлагаа, тодорхойлолт, баримт бичиг баталгаажуулах, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны бүртгэлтэй холбоотой үйлчилгээ.

41.4.17.хүний бэлгийн эрх, эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогчид шүүх эмнэлгийн шинжилгээ хийхэд;

41.4.18.амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэнд шүүх шинжилгээ хийхэд;

41.4.19.18 насанд хүрээгүй хүний шүүх шинжилгээг хийхэд.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

7000-9104

i_bayanzurkh@shuukh.mn