БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХ, ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Шүүхэд хэрхэн хандах вэ?

Шүүхийн мэдээлэл лавлагаа

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн М.Буяндэлгэр 

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Э.Будханд

Холбоо барих утас: 70009104 

Цахим шуудан: i_bayanzurkh@shuukh.mn

Ажиллах цаг: 08:30-12:30  13:30:17:30

Тухайн ажилтан шүүхэд хандаж буй иргэн, хуулийн этгээдэд шаардлагатай мэдээллийг өгөх бөгөөд дараах үйлчилгээг үзүүлнэ.

– Нэхэмжлэлийн бүрдүүлбэр, загвар;
– Нэхэмжлэл, гомдол, хүсэлт, өргөдлийг хэрхэн гаргах;
– Тэмдэгтийн хураамж төлөх банк, дансны дугаар;
– Хэргийн оролцогчдын эрх, үүрэг;
– Хэрэг, маргаан тухайн шүүхэд хэзээ ирсэн, хэнд хуваарилагдсан;
– Тухайн хэрэг, маргааныг шийдвэрлэх хуулийн хугацаа;
– Шийдвэрлэгдсэн хэргийн шийдвэр, тогтоол, магадлалын дугаар, огноо;
– Шүүхийн шийдвэр, тогтоол, магадлалын хуулбарыг хэнээс авч болох;
– Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах хугацаа;
– Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол хэрхэн гаргах талаар мэдээлэл, зөвлөгөөг өгнө. 

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нь иргэн, хуулийн этгээдэд зөвхөн шүүхийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг өгөх бөгөөд хууль зүйн зөвлөгөө өгөх үүрэг хүлээхгүй болохыг иргэн Та анхаарах хэрэгтэй. Харин хууль зүйн зөвлөгөө хэрхэн авч болох арга замыг зааж өгч болно.

Эвлэрүүлэн зуучлал

Эвлэрүүлэн зуучлагч Д.Дагмидмаа, Д.Хонголзул, С.Оюунтунгалаг,


туслах ажилтан 
Ц.Энхтуяа, утас: 88102554

С.Өсөхжаргал, утас: 99484815

 Б.Бат-Орших, утас: 94356513

Холбоо барих утас 70111818
Цахим шуудан: i_bayanzurkh@shuukh.mn

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хэрхэн хандах вэ?

Эвлэрүүлэн зуучлагч түүний туслах ажилтнаас мэдээлэл, зөвлөгөө авч өргөдлөө гаргах бөгөөд зуучлагчийн туслах ажилтанууд Монгол кино үйлдвэрийн байр,  143 тоот өрөөнд өргөдлийг хүлээн авна. Өргөдөл хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор маргааныг шийдвэрлэнэ.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хандаж өргөдөл гаргахад нотлох баримт шаардахгүй бөгөөд мөн хөөн хэлэлцэх хугацаа харгалздаггүй давуу талтай юм.

Шүүхийн архив, бичиг хэрэг

Архив, бичиг хэргийн эрхлэгч Н.Түвшинжаргал, Архивч С.Хулан

Холбоо барих утас: 70008668  

Цахим шуудан: i_bayanzurkh@shuukh.mn

Ажиллах цаг: 08:30-12:30  13:30:17:30

Шүүхийн архиваас хэрхэн үйлчилгээ  авах вэ?

– Архивын лавлагаа, хуулбар олгоно. Энэ нь баримтыг сургалт, судалгааны зорилгоор ашиглуулах үйлчилгээ төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотойгоос бусад нь нээлттэй байна.

– Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын хүсэлтийн дагуу баримтад үзлэг, тэмдэглэл хийх хуулбарлах зөвшөөрлийг Тамгын газрын дарга болон Архив, бичиг хэргийн эрхлэгч олгоно.

– Албан байгууллага, аж ахуй нэгжид тендерийн тодорхойлолт олгоно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

7000-9104

i_bayanzurkh@shuukh.mn