Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх маргаанд:
- Нэхэмжлэлийн үнийн дүнтэй холбоотойгоор:
Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй буюу Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хорооны 2024.10.07-ны өдрийн “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 03 дугаар тогтоолоор батлагдсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөгийг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ болох 15,840,000 төгрөгөөс доош үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах зарим төрлийн маргаан хамаарна.
Тодруулбал, бага үнийн дүнтэй зээлийн гэрээ, худалдах-худалдан авах гэрээ, эд хөрөнгө хөлслөх гэрээ, түрээсийн гэрээ, мөн хэрэглэгч, үйлчлүүлэгчийн тогтмол төлдөг ус, цахилгаан, дулаан, үүрэн холбоо, интернэтийн үйлчилгээний төлбөр зэрэг бүх төрлийн гэрээ хэлцлээс үүссэн маргаан, эсхүл дундын эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр буюу СӨХ-ны төлбөрийг гаргуулах, эд хөрөнгө, эрүүл мэндэд учирсан гэм хор /сэтгэцэд учирсан гэм хорын маргаан үнийн дүн нь энэ хуулийн шаардлагад хамаарч байсан ч энэ журмаар хянан шийдвэрлэгдэх маргаанд хамаарахгүй/-ыг арилгуулахтай холбоотой маргааныг энэ журмаар хянан шийдвэрлэнэ.
- Нэхэмжлэлийн үнийн дүнтэй холбоогүйгээр:
-
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгө, эрх битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаатай холбоотой гомдол,
- Тус хуулийн 751.1-д заасан үнийн дүн бүхий гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах,
- Ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл хамаарахаар заажээ.
Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг маргааныг шүүх нийтдээ 45 хоног буюу ердийн журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанаас богино хугацаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар бичмэл болон цахим баримтад тулгуурлан шүүгч дангаар хянан шийдвэрлэх онцлогтой.
Нэхэмжлэл, хариу тайлбар, холбогдох баримтаа гаргахдаа Улсын дээд шүүхээс баталсан нэхэмжлэл, хариу тайлбарын загварыг ашиглана.
Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасан тохиолдолд давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэнээр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болно.
Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны гарын авлага
1. Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны Нэхэмжлэл, хариу тайлбарын загвар, оролцогчийн эрх үүргийн тайлбарыг баталсан байна. | ||
1.1. Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг, маргаанд бага үнийн дүнтэй буюу бүх төрлийн гэрээ хэлцлээс үүссэн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй 15.840.000 төгрөгөөс доош мөнгөн хөрөнгө гаргуулах НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР. /Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа- I маягт/ | татах | |
1.1.1. | ХУДАЛДАХ-ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭНИЙ ДАГУУ МӨНГӨН ХӨРӨНГӨ ГАРГУУЛАХ ШААРДЛАГА /Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа-А-1 маягт/ | татах |
1.1.2 | ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ДАГУУ МӨНГӨН ХӨРӨНГӨ ГАРГУУЛАХ ШААРДЛАГА /Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа А-2 маягт/ | татах |
1.1.3 | БАНК, ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭДЭЭС ОЛГОСОН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ДАГУУ МӨНГӨН ХӨРӨНГӨ ГАРГУУЛАХ ШААРДЛАГА /Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа- А-3 маягт/ | татах |
1.1.4 | БЭЛЭГЛЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ДАГУУ МӨНГӨН ХӨРӨНГӨ ГАРГУУЛАХ ШААРДЛАГА /тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа-А-4 маягт/ | татах |
1.1.5 | ЭД ХӨРӨНГӨ ХӨЛСЛӨХ ГЭРЭЭНИЙ ДАГУУ МӨНГӨН ХӨРӨНГӨ ГАРГУУЛАХ ШААРДЛАГА /Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа-А-5 маягт/ | татах |
1.1.6 | САНХҮҮГИЙН ТҮРЭЭС, ТҮРЭЭСИЙН БУСАД ТӨРЛИЙН ГЭРЭЭНИЙ ДАГУУ МӨНГӨН ХӨРӨНГӨ ГАРГУУЛАХ ШААРДЛАГА /Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа-А-6 маягт | татах |
1.1.7 | АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭНИЙ ДАГУУ МӨНГӨН ХӨРӨНГӨ ГАРГУУЛАХ ШААРДЛАГА /Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа-А-7 маягт/ | татах |
1.1.8 | ДААТГАЛЫН ГЭРЭЭНИЙ ДАГУУ МӨНГӨН ХӨРӨНГӨ ГАРГУУЛАХ ШААРДЛАГА /Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа-А-8 маягт/ | татах |
1.1.9 | МӨНГӨН ХАДГАЛАМЖИЙН ГЭРЭЭНИЙ ДАГУУ МӨНГӨН ХӨРӨНГӨ ГАРГУУЛАХ ШААРДЛАГА /Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа- А-9 маягт/ | татах |
1.1.10 | ЗУУЧЛАЛЫН ГЭРЭЭНИЙ ДАГУУ МӨНГӨН ХӨРӨНГӨ ГАРГУУЛАХ ШААРДЛАГА /Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа- А-10 маягт/ | татах |
1.1.11 | ТЭЭВЭРЛЭЛТИЙН ГЭРЭЭНИЙ ДАГУУ МӨНГӨН ХӨРӨНГӨ ГАРГУУЛАХ ШААРДЛАГА /Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа А-11 маягт/ | татах |
1.1.12 | ҮҮРГИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ БАРЬЦААНЫ ЗҮЙЛЭЭС ХАНГУУЛАХ ШААРДЛАГА /Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа- А-12 маягт/ | татах |
1.1.13 | ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНИЙ ДАГУУ МӨНГӨН ХӨРӨНГӨ ГАРГУУЛАХ ШААРДЛАГА /Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа- А-13 маягт/ | татах |
1.1.14 | БУСАД ГЭРЭЭНИЙ ДАГУУ МӨНГӨН ХӨРӨНГӨ ГАРГУУЛАХ ШААРДЛАГА /Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа- А-14 маягт/ | татах |
1.2. НЭХЭМЖЛЭЛИЙН ҮНИЙН ДҮНГЭЭС ҮЛ ХАМААРААХ ТУСГАЙЛСАН ЖУРМААР НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР /Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа- I маягт/ | ||
1.2.1 | ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН АШИГЛАЛТ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХОЛБОГДСОН ЗАРДАЛ ГАРГУУЛАХ ШААРДЛАГА /Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа- Б-1 маягт/ | татах |
1.2.2 | ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭНИЙ ДАГУУ ЦАЛИН ХӨЛС ГАРГУУЛАХ ШААРДЛАГА /Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа- Б-2 маягт/ | татах |
1.2.3 | БУСДЫН ЭД ХӨРӨНГӨ, ЭРҮҮЛ МЭНДЭД ГЭМ ХОР УЧРУУЛСНЫ УЛМААС МӨНГӨН ХӨРӨНГӨ ГАРГУУЛАХ ШААРДЛАГА /Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа-Б-3 маягт/ | татах |
1.2.4 | АЖИЛГҮЙ БАЙСАН ХУГАЦААНЫ ДУНДАЖ ЦАЛИН ХӨЛСТЭЙ ТЭНЦЭХ ОЛГОВОР ГАРГУУЛАХ ШААРДЛАГА /Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа- Б-4 маягт/ | татах |
1.2.5 | ХӨРӨНГИЙГ БИТҮҮМЖЛЭХ, ХУРААХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ ШААРДЛАГА /Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа- Б-5 маягт/ | татах |
1.2.6 | ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭ ТОГТООХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ ШААРДЛАГА /Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа- Б-6 маягт/ | татах |
1.2.7 | ХӨРӨНГИЙГ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРУУЛАХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ ШААРДЛАГА /Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа- Б-7 маягт/ | татах |
1.2.2 | ХАРИУ ТАЙЛБАР /Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа- II маягт | татах |
1.2.3 | ТУСГАЙЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ХЭРГИЙН ОРОЛЦОГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ | татах |