БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН

ТАМГЫН ГАЗАР

“Найрамдалтхаан” ХХК-ийн хүсэлтээр дампуурлын хэрэг үүсгэж компанийг төлбөрийн чадваргүй болсонд тооцсон байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх нь “Найрамдалтхаан” ХХК-ийн хүсэлтээр дампуурлын хэрэг үүсгэж, шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 191/ШЗ2025/10885 дугаар захирамжаар тус компанийг төлбөрийн чадваргүй болсонд тооцсон байна.

Иймд “Найрамдалтхаан” ХХК-иас авлагатай иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар энэхүү зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарласнаас хойш 21 хоногийн дотор тус шүүхэд нэхэмжлэлээ гаргах бөгөөд нэхэмжлэлдээ “Найрамдалтхаан” ХХК-ийн хүлээсэн үүрэг, төлбөрийн хэмжээ, үүрэг гүйцэтгэх хугацаа болон компанийг дахин хөрөнгөжүүлэх эсхүл дампуурсанд тооцож татан буулгах тухай санал болон нэхэмжлэлийн нэр, хаяг, харилцах утасны дугаарыг тодорхой тусгаж, нотлох баримтуудыг хавсаргаж ирүүлнэ үү.

Нэхэмжлэгчдийн анхдугаар хурлыг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийхээр тогтоосныг мэдэгдэж байна.

Лавлах утас: Шүүгчийн туслах Б.Лхагвасүрэн /99789990/

Жич: Тогтоосон хугацаанд нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болохыг мэдэгдэе.

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, бага тойруу, Сүхбаатарын гудамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байр, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр.

51-261915, 70009104

Авлигатай тэмцэх газарт гомдол
мэдээлэл гаргах (976)110 төлбөргүй

i_bsch_tg@shuukh.mn