БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН

ТАМГЫН ГАЗАР

НИЙТ ШҮҮГЧИЙН III ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГЭЭС МЭДЭЭЛЖ БАЙНА

Ажлын хэсгийн ээлжит 7 дугаар хуралдаан (2025.05.19)-ний өдөр болж, хуралдаанаар Нийт шүүгчийн III чуулган зохион байгуулах ажлын хэсгээс байгуулсан Мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх дэд ажлын хэсгийн төлөвлөгөөтэй танилцаж, мөн чуулганы зохион байгуулалтын ажил, хэлэлцүүлгийн бэлтгэл ажиллагааны талаар санал солилцлоо.

Нийт шүүгчдээс чуулганаар хэлэлцэн шийдвэрлүүлэх асуудлын талаарх санал авах хугацаа 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тул уг ажиллагааг эрчимжүүлэхээр тогтов.

Нийт шүүгчийн III чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх асуудлыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 20.2.4, 20.2.5 дахь заалтад заасны дагуу тухайн шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж, шүүгч нарын гаргасан үндэслэл бүхий саналыг хавсралт дахь хүснэгтийн дагуу нэгтгэн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөрт багтаан admin@judges.mn цахим шуудангаар ирүүлэхийг бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч болон шүүгч нарт мэдэгдье.

 

НИЙТ ШҮҮГЧИЙН III ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, бага тойруу, Сүхбаатарын гудамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байр, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр.

51-261915, 70009104

Авлигатай тэмцэх газарт гомдол
мэдээлэл гаргах (976)110 төлбөргүй

i_bsch_tg@shuukh.mn