Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх нь “Айрнэтворк” ХХК-ийн хүсэлтээр дампуурлын хэрэг үүсгэж, шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 191/ШЗ2025/21828 дугаар захирамжаар тус компанийг төлбөрийн чадваргүй болсонд тооцсон байна.
Иймд “Айрнэтворк” ХХК-иас авлагатай иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар энэхүү зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарласнаас хойш 21 хоногийн дотор тус шүүхэд нэхэмжлэлээ гаргах бөгөөд нэхэмжлэлдээ “Айрнэтворк” ХХК-ийн хүлээсэн үүрэг, төлбөрийн хэмжээ, үүрэг гүйцэтгэх хугацаа болон компанийг дахин хөрөнгөжүүлэх эсхүл дампуурсанд тооцож татан буулгах тухай санал болон нэхэмжлэлийн нэр, хаяг, харилцах утасны дугаарыг тодорхой тусгаж, нотлох баримтуудыг хавсаргаж ирүүлнэ үү.
Нэхэмжлэгчдийн анхдугаар хурлыг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 14 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийхээр тогтоосныг мэдэгдэж байна.
Лавлах утас: Шүүгчийн туслах Б.Байгалмаа /88072537/
Жич: Тогтоосон хугацаанд нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болохыг мэдэгдье.