БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН

ТАМГЫН ГАЗАР

ИРГЭН, /ХУУЛИЙН ЭТГЭЭД АЖ АХУЙН НЭГЖ,БАЙГУУЛЛАГА/-ИЙН АНХААРАЛД

       Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШЗ2025/27082 захирамжаар “Женесискапитал” ХХК/РД:5728053/-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон бөгөөд Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийхээр тогтоосныг нэхэмжлэгч нарт мэдэгдэж байна.
  Иймд “Женесискапитал” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх бүхий, тус компаниас авлагатай, иргэн, хуулийн этгээдүүд нь 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн дотор нэхэмжлэлээ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргана уу.
   Нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйл, Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан шаардлагыг хангасан байвал зохино. Мөн нэхэмжлэгчид нь нэхэмжлэлдээ “Женесискапитал” ХХК-ийн хүлээх үүрэг, төлбөрийн хэмжээ, үүрэг гүйцэтгэх хугацаа, хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцох татан буулгах тухай саналыг тусгаж, холбогдох нотлох баримтуудыг хавсаргаж ирүүлэхийг мэдэгдэж байна. Дээрх тогтоосон хугацаанд нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэхгүй болохыг анхаарна уу.
Лавлах утас: Шүүгчийн туслах У.Нарантуяа /89861617/
    Жич: Тогтоосон хугацаанд нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болохыг мэдэгдье.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, бага тойруу, Сүхбаатарын гудамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байр, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр.

51-261915, 70009104

Авлигатай тэмцэх газарт гомдол
мэдээлэл гаргах (976)110 төлбөргүй

i_bsch_tg@shuukh.mn