БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН

ТАМГЫН ГАЗАР

ИРГЭН, /ХУУЛИЙН ЭТГЭЭД АЖ АХУЙН НЭГЖ,БАЙГУУЛЛАГА/-ИЙН АНХААРАЛД

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх нь “Фалькэ-Экологи” ХХК-ийн хүсэлтээр дампуурлын хэрэг үүсгэж, шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШЗ2025/22488 дугаар захирамжаар тус компанийг төлбөрийн чадваргүйд тооцсон. Иймд “Фалькэ-Экологи” ХХК-иас авлагатай иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар энэхүү зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарласнаас хойш 21 хоногийн дотор тус шүүхэд нэхэмжлэлээ гаргах бөгөөд нэхэмжлэлдээ “Фалькэ-Экологи” ХХК-ийн хүлээсэн үүрэг, төлбөрийн хэмжээ, үүрэг гүйцэтгэх хугацаа болон компанийг дахин хөрөнгөжүүлэх эсхүл дампуурсанд тооцож татан буулгах тухай санал болон нэхэмжлэлийн нэр, хаяг, харилцах утасны дугаарыг тодорхой тусгаж, нотлох баримтуудыг хавсаргаж 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 13 цаг 30 минутын дотор ирүүлнэ үү.


Лавлах утас: Шүүгчийн туслах М.Бишдарь /89651112/


Жич: Тогтоосон хугацаанд нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болохыг мэдэгдье.

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, бага тойруу, Сүхбаатарын гудамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байр, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр.

51-261915, 70009104

Авлигатай тэмцэх газарт гомдол
мэдээлэл гаргах (976)110 төлбөргүй

i_bsch_tg@shuukh.mn