Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 182 дугаар зарлигаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд Отгонбаярын Золбаярыг томилж, шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхийн байранд зохион байгууллаа. Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг тамгын газрын дарга Л.Наянтай удирдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулан шүүгч тангараг өргөснөөр хуульд заасан шүүгчийн бүрэн эрх нь эхэлж байна.




