БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН

ТАМГЫН ГАЗАР

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ, УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас 2024-2025 онд тус шүүхийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор сонгогдсон 3459 иргэнд урилга, хөтөлбөр хүргүүлэх ажлыг зохион байгууллаа.

Ийнхүү сургалт уулзалтыг өнөөдөр /2024.01.24/ Баянзүрх дүүргийн Соёлын төв буюу “Жанжин клуб”-д зохион байгуулсан ба үйл ажиллагааг нээж тус шүүхийн Тамгын газрын дарга Л.Наянтай үг хэлж, хүрэлцэн ирсэн иргэдийн төлөөлөгч нарт талархлаа илэрхийллээ.

 

Энэ удаагийн сургалтанд 250 гаруй иргэдийн төлөөлөгч, хороодын зохион байгуулагч нар хамрагдсан байна.

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

Тамгын газар

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, бага тойруу, Сүхбаатарын гудамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байр, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр.

51-261915, 70009104

Авлигатай тэмцэх газарт гомдол
мэдээлэл гаргах (976)110 төлбөргүй

i_bsch_tg@shuukh.mn