БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН

ТАМГЫН ГАЗАР

Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 91 дүгээр зарлигаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд Жаргалсайханы Азбаяр, Лхамсүрэнгийн Золзаяа нарыг томилж, шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхийн байранд зохион байгууллаа.

Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг тус шүүхийн Тамгын газрын дарга Л.Наянтай удирдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулан шүүгч тангараг өргөснөөр хуульд заасан шүүгчийн бүрэн эрх нь эхэлж байна.

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд ерөнхий шүүгч Т.Болормаа, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд болон ар гэрийн төлөөллүүд оролцлоо.

Тангараг өргөсөн шүүгч Ж.Азбаяр, Л.Золзаяа нартаа хамт олны зүгээс баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, бага тойруу, Сүхбаатарын гудамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байр, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр.

51-261915, 70009104

Авлигатай тэмцэх газарт гомдол
мэдээлэл гаргах (976)110 төлбөргүй

i_bsch_tg@shuukh.mn