БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН

ТАМГЫН ГАЗАР

Нагояагийн их сургуулийн Эрх зүйн ангийн оюутнууд болон МУИС-ийн судлаач С.Молом нар шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа

МУИС-ийн Хууль зүйн сургууль болон Япон улсын Нагояагийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Нагояагийн их сургуулийн Эрх зүйн ангийн оюутнууд болон МУИС-ийн судлаач С.Молом нар 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.

Шүүхийн үйл ажиллагаатай танилцах хүрээнд тус шүүхийн Үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Халиун, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ж.Хулан нар иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл гомдлыг хэрхэн хүлээн авах болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслахын чиг үүрэг, үйл ажиллагаа, архив бичиг хэргийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Мөн тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Дагмидмаа Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн ажлын онцлог, эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэгдэж буй маргааны төрлүүд, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа практикт хэрхэн явагддаг талаар Нагоягийн их сургуулийн судлаач оюутнуудад дэлгэрэнгүй тайлбарлаж танилцууллаа.

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, бага тойруу, Сүхбаатарын гудамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байр, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр.

51-261915, 70009104

Авлигатай тэмцэх газарт гомдол
мэдээлэл гаргах (976)110 төлбөргүй

i_bsch_tg@shuukh.mn