Тус шүүхийн Тамгын газрын ёс зүйн дэд хорооноос “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Уг сургалтыг Шүүхийн сахилгын хорооны референт Ш.Одгэрэл удирдан явуулж, шүүхийн захиргааны ажилтнуудын харилцаа, хандлага, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал, ажлын төлөвлөлт болон цаашид анхаарвал зохих зүйлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, албан хаагчдын сонирхсон асуултад хариулж, харилцан ярилцлаа.