Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 154 дүгээр зарлигаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд Баттулгын Амарбаясгаланг томилж, шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус шүүхийн байранд зохион байгууллаа.

Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг тус шүүхийн Тамгын газрын дарга Л.Наянтай удирдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулан шүүгч тангараг өргөснөөр хуульд заасан шүүгчийн бүрэн эрх нь эхэлж байна.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд ерөнхий шүүгч И.Амартөгс, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд болон ар гэрийн төлөөллүүд оролцлоо.
Тангараг өргөсөн шүүгч Б.Амарбаясгалан танд хамт олны зүгээс баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.



