БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН

ТАМГЫН ГАЗАР

Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Тус шүүхийн тамгын газраас Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 01-ний өдрийг угтан Ахмадын зөвлөлийн гишүүдээ өнөөдөр /2025.02.17/ хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн арга хэмжээнд ерөнхий шүүгч И.Амартөгс, тамгын газрын дарга Л.Наянтай, хэлтэсийн зарим удирдлага, албан хаагчид оролцов.

Шүүх байгуулах тухай хууль шинэчлэн батлагдаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх болж өөрчлөгдсөнтэй холбогдуулан шүүхийн ахмадын салбар зөвлөл 29 гишүүнтэй болж, салбар зөвлөлийн тэргүүнийг сонгосон бөгөөд 100 хувийн саналаар ахмад шүүгч Э.Ариунаа, тэргүүлэгчээр М.Баярсүрэн, Д.Солонго, н.Сарантуяа нарыг сонгов.

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, бага тойруу, Сүхбаатарын гудамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байр, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр.

51-261915, 70009104

Авлигатай тэмцэх газарт гомдол
мэдээлэл гаргах (976)110 төлбөргүй

i_bsch_tg@shuukh.mn