Нийт шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, ахмадууддаа XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн мэнд дэвшүүлье!
Улирах өвлийг өнөтэй давж, урин хаврыг угтан бэлгэдэж, азай буурлуудынхаа амар мэндийг айлтган золгохоор ахан дүүсээрээ хуран цуглаж, учран золгож буй могой жилдээ амар амгалан, тэгш дүүрэн оршиж, хотол даяараа сайхан шинэлээрэй!