БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН

ТАМГЫН ГАЗАР

“ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ОРОЛЦОО” “ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас өнөөдөр /2025.03.20/ БЗД-ийн ЗДТГ-ын хурлын танхимд 2025-2026 онд шүүх хуралдаанд оролцохоор Баянзүрх дүүргээс сонгогдсон иргэдэд сургалт, уулзалтыг зохион байгууллаа. Сургалтыг уулзалтыг тус шүүхийн ХХУХ-ийн дарга Д.Совингэрэл, эвлэрүүлэн зуучлагч Д.Хонгорзул нар “Иргэдийн төлөөлөгчийн оролцоо”, “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал” сэдвийн хүрээнд Баянзүрх дүүргийн 43 хороодоос сонгогдсон иргэд, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч зэрэг 100 гаруй иргэд албан хаагч нар хамрагдаж, сонирхсон асуултдаа хариулт авч, хууль сурталчилж ажиллалаа.

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, бага тойруу, Сүхбаатарын гудамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байр, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр.

51-261915, 70009104

Авлигатай тэмцэх газарт гомдол
мэдээлэл гаргах (976)110 төлбөргүй

i_bsch_tg@shuukh.mn