2025.04.04-ний өдөр тус шүүхэд “Шүүхийн байранд иргэдэд эрх зүйн хөтөч туршилтаар ажиллуулах хөтөлбөрийн үр дүнгийн хэлэлцүүлэг” зохион байгуулагдлаа.
Тус хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат, ОУЭЗХБ-ын суурин төлөөлөгч Чарльз Болланд, Тамгын газрын дарга Л.Наянтай болон төслийн зохицуулагч, эрх зүйн хөтөч нар оролцлоо.
Хэлэлцүүлгээр: 2025.02.24-ний өдрөөс шүүхэд “Эрх зүйн хөтөч” туршилтаар ажиллаж эхэлснээр гарсан үр дүн, цаашид хэрэгжүүлэх санал зөвлөмж, асуудлыг тодорхойлсон бөгөөд хөтөлбөрийн үр дүнд шүүхэд итгэх иргэдийн итгэл нэмэгдэж, эрх зүйн мэдлэг дээшилж, иргэд шүүхийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй авах боломж бүрдэж байгааг онцоллоо.