БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХ, ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Үүргийг ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзах эрхгүй

Үүргийг ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзах эрхгүй

 

БЗДИХАШШүүхийн шийдвэрийн дугаар: 2024.03.05, 101/ШШ2024/01221

НИХДЗШШүүхийн магадлалын дугаар: 2024.04.22, 210/МА2024/00847

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Шийдвэрийн тоймын огноо, дугаар: 2024.11.19, № 36        

 

Бат нь “Дэлгэрэх” ХХК-иас 156,000,000 төгрөгөөр үйлчилгээний талбай захиалсан. Тэрээр үйлчилгээний талбайн төлбөрт 131,910,000 төгрөгийг төлсөн. “Дэлгэрэх” ХХК нь үйлчилгээний талбайг гэрээгээр тохирсон хугацаанд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй. Гол нь үйлчилгээний талбайг барьж ашиглалтад оруулсны дараа үлдэх төлбөрийг төлөхөө илэрхийлж ирсэн.

Үйлчилгээний талбайг ашиглалтад орсоны  дараа “Дэлгэрэх” ХХК нь Батыг төлбөрөө бүрэн төлөөгүй үндэслэлээр түүнд үйлчилгээний талбайг хүлээлгэн өгөхөөс татгалзсан.

Шүүх Батыг 156,000,000 төгрөг төлөхөөс 131,910,000 төгрөг төлсөн, үлдэх төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа нь үүргийг ялимгүй зөрчсөн үндэслэлд хамаарах тул “Дэлгэрэх” ХХК-ийг гэрээнээс татгалзах эрхгүй гэж дүгнэж, Батыг үйлчилгээний талбайн өмчлөгчлөгчөөр тогтоож шийдвэрлэв.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно. 

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/132968?daterange=2024-01-01%20-%202024-08-11&id=1&court_cat=1&bb=1

Тойм бэлтгэсэн:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

7000-9104

i_bayanzurkh@shuukh.mn