БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХ, ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Төрд учирсан хохирлыг хууль бус тушаал гаргасан этгээд төлнө

Төрд учирсан хохирлыг хууль бус тушаал гаргасан этгээд төлнө

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2023.06.13, 101/ШШ2023/03022

НИХДЗШШүүхийн магадлалын огноо, дугаар: 2023.08.09, 210/МА2023/01580

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Тоймын огноо, дугаар: 2023.09.27 №29

Хонгор нь нэгэн төрийн байгууллагын даргаар ажиллаж байх хугацаандаа ажилтан Жаргалыг газрын төлбөр хариуцсан албан тушаалаас чөлөөлсөн байна. Ажилтан Жаргал үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Шүүх ажилтан Жаргалыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн болохыг тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11,311,638 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж Жаргалд олгож шийдвэрлэсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд төрийн албан хаагчийг хууль бусаар чөлөөлсөн бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасан.

Иймд Хонгор нь хууль бусаар төрийн албан хаагчийг чөлөөлсөн болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул төрд учирсан хохирол болох 11,311,638 төгрөгийг Хонгороос гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн байна.

 

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно. 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/128338?daterange=2023-01-01%20-%202023-09-27&id=1&court_cat=1&bb=1

Тойм бэлтгэсэн:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

7000-9104

i_bayanzurkh@shuukh.mn