Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас 2025 оны 09-р сарын 26-ны өдөр шүүхийн үйлчилгээний ажилтан, архив бичиг хэргийн ажилтан нарт “Шүүхийн үйлчилгээг иргэд цахимаар хэрхэн авах вэ” сэдвээр сургалт зохион байгууллаа.
 
													
													

