БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН

ТАМГЫН ГАЗАР

Гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзэв.

Шийдвэрийн дугаар: 2025.07.22 191/ШШ2025/06088

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Тоймын дугаар, огноо: 10, 2025.11.25

Иргэн Б нь “Э” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, гэрээний төлбөрт 57,995,000 төгрөгийг төлсөн боловч “Э” ХХК нь захиалагчийн захиалсан орон сууцыг гэрээгээр тохирсон хугацаанд батлагдсан зургийн дагуу барьж хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул захиалагч Б гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 57,995,000 төгрөг, олох ёстой байсан орлогод 28,997,500 төгрөг, нийт 86,994,500 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

“Э” ХХК нь гэрээнээс татгалзах болон гэрээний үүрэгт шилжүүлсэн төлбөрийг буцаан төлөхийг хүлээн зөвшөөрч, олох ёстой байсан орлогод шаардсан 28,997,500 төгрөгийн шаардлагыг хариуцахгүй гэж маргасан.

Шүүх зохигч талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээний дагуу захиалагч нь хөлс төлөх үүргээ биелүүлсэн байхад гүйцэтгэгч нь орон сууцны барилгыг батлагдсан зургийн дагуу барьж, захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, захиалагчаас нэмэлт хугацаа тогтоосон боловч тодорхой үр дүн гараагүй байх тул захиалагч гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй, гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэгтэй тул захиалагч Б нь “Э” ХХК-с төлбөрөө буцаан шаардах эрхтэй.

Харин захиалагч Б нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг бус гэрээнээс татгалзсаны үр дагаварыг шийдвэрлүүлэхээр шаардсан, гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй тул олох ёстой байсан орлого гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:

https://shuukh.mn/single_case/199037?daterange=2025-01-01%20-%202025-11-25&id=1&court_cat=1&bb=1

Хураангуй бичсэн:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, бага тойруу, Сүхбаатарын гудамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байр, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр.

51-261915, 70009104

Авлигатай тэмцэх газарт гомдол
мэдээлэл гаргах (976)110 төлбөргүй

i_bsch_tg@shuukh.mn