БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН

ТАМГЫН ГАЗАР

Хууль сурталчлах ажил зохион байгуулав.

Тус шүүхийн Тамгын газраас иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, шүүхийн үйл ажиллагааны талаарх ойлголтыг тэлэх зорилгоор “Иргэдийн төлөөлөгчийн оролцоо”, “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал” сэдвийн хүрээнд хууль сурталчлах ажлыг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд хороодын Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч, шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон иргэдийн төлөөлөгч болон дүүргийн ажилтнууд зэрэг 510 гаруй иргэн хамрагдаж, иргэдийн төлөөлөгчийн оролцооны ач холбогдол, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал, хэрэг маргааныг эв зүйгээр шийдвэрлэх боломжийн талаар мэдээлэл авлаа.

Сургалтыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд нийт 5 ээлжээр зохион байгуулж, оролцогчид идэвхтэй санал солилцож, сонирхсон асуултдаа хариулт авч ажиллав.

Цаашид иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хууль сурталчлах ажлыг тогтмол зохион байгуулах юм.

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, бага тойруу, Сүхбаатарын гудамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байр, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр.

51-261915, 70009104

Авлигатай тэмцэх газарт гомдол
мэдээлэл гаргах (976)110 төлбөргүй

i_bsch_tg@shuukh.mn