БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХ, ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Их Хурлаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэг “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа”-г шинээр нэмж, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баталсан.

Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлнэ.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны 23 дугаар тогтоолоор Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  Нэхэмжлэл, хариу тайлбарын загвар, оролцогчийн эрх үүргийн тайлбарыг, 24 дүгээр тогтоолоор Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал боловсруулах аргачлалыг тус тус баталсан.

Иймд “Монгол Улсын Дээд Шүүх”-ээс баталсан загварын дагуу хуульд тусгайлсан заасан зарим төрлийн нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүлээж авах болсныг мэдэгдье!

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

Доорх линкээр болон QR кодыг уншуулж маягт татаж авна уу.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

7000-9104

i_bayanzurkh@shuukh.mn